top of page
Нэвтрэх

(ҮЦТХТ) болон “Стоклаб секьюритиз ҮЦК” ХХК нар “Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх гурвалсан гэрээг цахимжуулах ерөнхий гэрээ” байгууллаа.


Энэхүү гэрээ байгуулагдсанаар Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түүхэнд анх удаагаа иргэд үнэт цаасны арилжааны төлбөр тооцоогоо 100 хувь онлайн хийх боломжтой боллоо.

Энэхүү гэрээ байгуулагдсанаар дараах ач холбогдолтой.

 Харилцагч Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төвийн данс дах мөнгөө буцааж өөрийн дансанд татахад, тэр дороо уг мөнгө буцааж авч чадахгүй, үнэт цаасны компани дээрээ биеэр очиж, гэрээ баталгаажуулах, бэлэн мөнгөний хүсэлт гаргах зэрэг нэлээн олон хоног зарцуулагдаж, тодорхой шат дамжлагаар орж, багагүй чирэгдэл учирдаг байсан асуудал бүрэн шийдэгдэж 100 хувь онлайн боллоо.

 Монголын хөрөнгийн бирж дээрх хувьцаа нь арилжаалагдаж ХК-иуд ногдол ашиг тараахад мөн дээр дурдсан үнэт цаасны данс руу ордог буюу иргэд ногдол ашгаа хүлээн авахад яг дээр дурдсантай адилхан хүндрэл үүсэж, цаг хугацаа их алддаг байсан асуудал давхар шийдэгдлээ.

96 views0 comments

Comentários


bottom of page