top of page
web banner.png

Үнэт цаасны тусгай зөвшөөрөлтэй компани

Санхүүгийн зохицуулах хороо

“СТОКЛАБ СЕКЬЮРИТИЗ ҮЦК” ХХК нь

Андеррайтерийн үйл ажиллагаа, Мөнгөн хөрөнгийн номинал, Үнэт цаасны брокерийн, Үнэт цаасны дилерийн, Үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компани.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо

“СТОКЛАБ СЕКЬЮРИТИЗ ҮЦК” ХХК нь Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллага тул, уялдаа холбоотой зохицуулалт, салбарын стандарт, чиглэлүүдэд хамтран оролцож, холбооны гишүүдийн үүрэг, хууль, дүрэм журмыг дагаж мөрдөн ажилладаг эрх бүхий байгууллага юм.

Монголын үнэт цаасны клирингийн төв

“СТОКЛАБ СЕКЬЮРИТИЗ ҮЦК” ХХК нь Монголын Үнэт Цаасны Клирингийн Төвийн албан ёсны гишүүн байгууллага бөгөөд үнэт цаасны арилжааны төлбөр тооцоо, клирингийн үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журмыг чанд мөрдөн ажилладаг, итгэлцэл, найдвартай байдлыг эрхэмлэдэг мэргэжлийн байгууллага юм.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв

“СТОКЛАБ СЕКЬЮРИТИЗ ҮЦК” ХХК нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн албан ёсны гишүүн байгууллага бөгөөд үнэт цаасны бүртгэл, шилжүүлэг, эзэмшигчийн мэдээлэл хадгалах болон бусад холбогдох үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг чанд баримталж ажилладаг, итгэлцэл болон найдвартай байдлыг эрхэмлэдэг мэргэжлийн байгууллага юм.

Монголын хөрөнгийн бирж

“СТОКЛАБ СЕКЬЮРИТИЗ ҮЦК” ХХК нь Монголын Хөрөнгийн Биржийн албан ёсны гишүүн байгууллага бөгөөд хөрөнгийн зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцож, хувьцаа, бонд зэрэг үнэт цаасны худалдаа, хөрөнгө оруулалтын мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

Улаанбаатар үнэт цаасны бирж

“СТОКЛАБ СЕКЬЮРИТИЗ ҮЦК” ХХК нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн албан ёсны гишүүн байгууллага бөгөөд биржийн арилжаанд оролцох эрх бүхий, үнэт цаасны худалдаа, хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм.

БИДНИЙ ТУХАЙ

СТОКЛАБ СЕКЬЮРИТИЗ ҮЦК ХХК

Манай компани нь 2021 онд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлөө авч, Монгол улсынхаа хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг баримтлан түргэн шуурхай Гадаад улсад ажиллаж амьдарч буй болон Улаанбаатар хот, орон нутгийн харилцагчдадаа дэвшилтэт технологид суурилсан ,хамгийн бага шимтгэлтэй “Хөрөнгийн зах зээлийн зуучлалын үйлчилгээ”-г үзүүлж байна.

15

БОНД төслүүд

35,000+

Харилцагчид

35+

Бизнесийн түншүүд

фото цуврал.png

ҮЙЛЧИЛГЭЭ

Бид бүх төрлийн хэрэгцээг хангах олон төрлийн үйлчилгээг санал болгож байна.

БРОКЕР, ДИЛЕР

Та манай компаниар дамжуулан Монголын Хөрөнгийн Бирж болон Биржийн Бус Зах Зээлд арилжаалагдаж буй хувьцаа болон бусад бүх төрлийн үнэт цаасыг худалдах, худалдан авах арилжаанд оролцох боломжтой.

АНДЕРРАЙТЕР

Бид аж ахуйн нэгж байгууллагад хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгох (IPO), хаалттай хүрээнд хувьцаа гаргах, нэмж хувьцаа гаргах, компанийн өрийн бичиг болон бусад төрлийн үнэт цаас гаргах зэргээр хөрөнгө босгохтой холбоотой зөвлөгөө, туслалцаа үзүүлж, андеррайтерийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗӨВЛӨХ

  • Санхүүжилт татан төвлөрүүлэхэд зөвлөгөө өгөх

  • Хувьцаат компаниудад зориулсан хөрөнгө оруулалтын цогц үйлчилгээ үзүүлэх

  • Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулах

  • Хөрөнгө оруулагчдад зөвлөгөө өгөх

БОНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Та өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээдээс сонгон авах боломжтой.

Таны хөрөнгө оруулалтын хамтрагч “СТОКЛАБ СЕКЬЮРИТИЗ ҮЦК” ХХК

ҮНЭТ ЦААС АРИЛЖАА

Cтоклаб

Хувьцаа, бонд хэрхэн, яаж худалдаж авах вэ?

HiPay аппликэйшний үнэт цаас хэсгээр дамжуулан өөрөө арилжаанд шууд оролцож хувьцаа, бонд авах боломжтой. Эсвэл харилцагч брокертой холбогдож захиалга өгөх байдлаар арилжаанд оролцоно.

Иргэд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ногдол ашгаа аваагүй гэдгээ яаж мэдэх вэ?

Эхлээд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн https://net.schcd.mn/registration/ сайт, эсвэл “Эрдэнэс тавантолгой” ХК  https://1072.ett.mn/mn/check линкээр хандан өөрийн регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон данстай эсэхээ мэднэ.

Хувьцааны дансаа нээлгээгүй бол HiPay аппликэйшнээр дамжуулан дансаа нээлгэснээр, өөрийн эзэмшиж хувьцаагаа удирдах, ногдол ашгаа авах боломжтой.

Өөр брокерын компанид данстай хэдий ч хувьцааны үлдэгдэл, ханш зэргээ харж, удирдаж чадахгүй байгаа хүмүүс яах вэ?

Зөвхөн Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцаа гэлтгүй цэнхэр, ягаан тасалбарын үед ногдсон хувьцааны үлдэгдэл, үнэ ханшийг харах, өөрт байгаа хувьцаагаа зарах, нэмж худалдан авах зэргээр өөрөө удирдаж чадахгүй хүмүүс их байгаа.

Үүнийг манай компани HiPay аппликэйшний “Үнэт цаас” цэсээр дамжуулан данс нээн, онлайнаар хувьцаагаа шилжүүлэн удирдах боломжийг нээж өгөх байдлаар шийдсэн.

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

bottom of page