БИДНИЙ ТУХАЙ
СТОКЛАБ СЕКЬЮРИТИЗ ҮЦК ХХК
Манай компани нь 2021 онд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлөө авч, Монгол улсынхаа хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг баримтлан түргэн шуурхай Гадаад улсад ажиллаж амьдарч буй болон Улаанбаатар хот, орон нутгийн харилцагчдадаа дэвшилтэт технологид суурилсан ,хамгийн бага шимтгэлтэй “Хөрөнгийн зах зээлийн зуучлалын үйлчилгээ”-г үзүүлж байна.
15
БОНД төслүүд
25,000+
Харилцагчид
35+
Бизнесийн түншүүд
БРОКЕР, ДИЛЕР
Та манай компаниар дамжуулан Монголын Хөрөнгийн Бирж болон Биржийн Бус Зах Зээлд арилжаалагдаж буй хувьцаа болон бусад бүх төрлийн үнэт цаасыг худалдах, худалдан авах арилжаанд оролцох боломжтой.
АНДЕРРАЙТЕР
Бид аж ахуйн нэгж байгууллагад хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгох (IPO), хаалттай хүрээнд хувьцаа гаргах, нэмж хувьцаа гаргах, компанийн өрийн бичиг болон бусад төрлийн үнэт цаас гаргах зэргээр хөрөнгө босгохтой холбоотой зөвлөгөө, туслалцаа үзүүлж, андеррайтерийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗӨВЛӨХ
-
Санхүүжилт татан төвлөрүүлэхэд зөвлөгөө өгөх
-
Хувьцаат компаниудад зориулсан хөрөнгө оруулалтын цогц үйлчилгээ үзүүлэх
-
Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулах
-
Хөрөнгө оруулагчдад зөвлөгөө өгөх
БОНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Та өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээдээс сонгон авах боломжтой.
Таны хөрөнгө оруулалтын хамтрагч “СТОКЛАБ СЕКЬЮРИТИЗ ҮЦК” ХХК
ҮНЭТ ЦААС АРИЛЖАА
Cтоклаб
Хувьцаа, бонд хэрхэн, яаж худалдаж авах вэ?
HiPay аппликэйшний үнэт цаас хэсгээр дамжуулан өөрөө арилжаанд шууд оролцож хувьцаа, бонд авах боломжтой. Эсвэл харилцагч брокертой холбогдож захиалга өгөх байдлаар арилжаанд оролцоно.
Иргэд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ногдол ашгаа аваагүй гэдгээ яаж мэдэх вэ?
Эхлээд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн https://net.schcd.mn/registration/ сайт, эсвэл “Эрдэнэс тавантолгой” ХК https://1072.ett.mn/mn/check линкээр хандан өөрийн регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон данстай эсэхээ мэднэ.
Хувьцааны дансаа нээлгээгүй бол HiPay аппликэйшнээр дамжуулан дансаа нээлгэснээр, өөрийн эзэмшиж хувьцаагаа удирдах, ногдол ашгаа авах боломжтой.
Өөр брокерын компанид данстай хэдий ч хувьцааны үлдэгдэл, ханш зэргээ харж, удирдаж чадахгүй байгаа хүмүүс яах вэ?
Зөвхөн Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцаа гэлтгүй цэнхэр, ягаан тасалбарын үед ногдсон хувьцааны үлдэгдэл, үнэ ханшийг харах, өөрт байгаа хувьцаагаа зарах, нэмж худалдан авах зэргээр өөрөө удирдаж чадахгүй хүмүүс их байгаа.
Үүнийг манай компани HiPay аппликэйшний “Үнэт цаас” цэсээр дамжуулан данс нээн, онлайнаар хувьцаагаа шилжүүлэн удирдах боломжийг нээж өгөх байдлаар шийдсэн.